Мэдээлэл үзэх

Наадмын нээлтийн ажиллагааны өмнө эхний медальтнууд тодорлоо

images

Монголын хүүдийн спортын V их наадам яг нэг цагийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр нээгдэх гэж байна.

Өнөөдөр наадмын хамгийн анхны медальтнууд тодорч аймаг, дүүргүүд медалийн тоогоор жагсаж эхэллээ. Хөлбөмбөгийн тэмцээнд хөвгүүдийн алтан медалийн эздээр Дархан-Уул аймаг, охидоос Баянзүрх дүүрэг тус тус шалгарсан юм. Хөвгүүдийн мөнгө, хүрэл медалийг Чингэлтэй дүүрэг, Орхон аймгийн баг, охидоос Өвөрхангай аймаг, Хан-Уул дүүргийн багууд хүртлээ.

Медалийн дэлгэрэнгүй дүн

Мэдээтэй холбоотой сэдвүүд: хөлбөмбөг дархан орхон чингэлтэй баянзүрх Дархан-Уул Хан-Уул Өвөрхангай

Нийтлэгдсэн: 2015-09-12