Мэдээлэл үзэх

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээний урьдчилсан тоглолтын мэдээ

images

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Эхний хоёр өдрийн дараахь байдлаар охидын А хэсгийг Баянхонгор аймаг 5 оноотой, В хэсгийг Говьсүмбэр аймгийн баг 6 оноотой тэргүүлж байна. Хөвгүүдийн А хэсгийг Өмнөговь аймаг 5, В хэсгийг Сэлэнгэ, Хан-Уул дүүргийн багууд 6 оноотой тус тус тэргүүлж байна. Маргааш буюу 9 дүгээр сарын 12 нд урьдчилсан тоглолт дуусч медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно. Өнөөдрийн Говьсүмбэр аймаг vs Баянзүрх дүүргийн охидын тоглолт хэдийгээр 3:0 харьцаагаар дууссан ч ээлж болгоны оноо ойрхон өгөө аваатай, ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болсон бол хөвгүүдийн Өмнөговь аймаг vs Сүхбаатар аймгийн багуудын тоглолт 2 цаг 20 минут орчим үргэлжилж гал гарсан ширүүн тоглолт явагдаж үзэгч хөгжөөн дэмжигчдийг өндөлзүүллээ. 

Мэдээтэй холбоотой сэдвүүд: волейбол

Нийтлэгдсэн: 2015-09-11