Мэдээлэл үзэх

Багийн спортын сугалаа явагдлаа

images

Өчигдөр, 9 сарын 8-ны өдөр, сагсан бөмбөг, волейболын тэмцээнүүдийн сугалаа сугалах үйл ажиллагаа зохион байгуулагдаж, наадмыг зохион байгуулах хорооны дарга, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. Волейболын тэмцээн 9 сарын 10-ны өдрийн 8.00 цагт Өмнөговь-Дундговь аймгийн хөвгүүдийн тоглолтоор эхэлнэ. Сагсан бөмбөг, волейболын тэмцээний хуваарьтай "Хуваарь-Үр дүн" хэсгээс дэлгэрэнгүй танилцана уу.

Өнөөдөр хөлбөмбөгийн тэмцээний хөвгүүдийн хэсгийн хамгийн сүүлийн тоглолт Чингэлтэй - Хан-Уул, Дархан-Уул - Дорнод, Орхон - Говьсүмбэр багуудын тоглолт явагдаж, хагас шигшээд үлдэх багууд тодорно. Харин охидын 3-р тойрог Хан-Уул - Баянзүрх, Баянгол - Өвөрхангай тоглолтуудаар үргэлжилнэ. Тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болж байгаа бөгөөд сүүлийн тоглолт хүртэл аль баг медаль хүртэх нь тодорхойгүй байна. Монголын хүүхдийн спортын их наадмын анхны медальтнууд 9 сарын 11-ний өдөр тодорно.

Мэдээтэй холбоотой сэдвүүд: хөлбөмбөг сагсан бөмбөг волейбол

Нийтлэгдсэн: 2015-09-09