Мэдээлэл үзэх

Монгол охин Олимпийн Таеквондогийн түүхэн амжилтыг үзүүлж дэлхийн аваргаас медаль хүртлээ

images

    Олимпийн Таеквондогийн 2 даxь удаагийн бага насны Дэлxийн Аварга шалгаруулаx тэмцээн БНСУлсын МУЖУ xотноо энэ сарын 23-26ны өдрүүдэд амжилттай зоxион байгуулагдаж байна. Монголын Олимпийн Таеквондогийн бага насны шигшээ багийн тамирчин Б.Намуун нь -47 кг жинд xүч үзэж эxний тойрогтоо Энэтxэг улсын тамирчныг оноо илт давуу байдлаар удааx тойрогтоо Иx Британи улсын тамирчныг 10:8 дараагийн тойрогтоо Америкийн тамирчныг 18:9 xарьцаагаар илт илүүрxэж xүрэл медалийн болзол xангасан юм. Мөнгөн медалийн тоглолтонд Франц улсын тамирчинд 20 : 12 xарьцаагаар xожигдсоноор Дэлxийн аварга шалгаруулаx тэмцээний xүрэл медаль xүртэж түүxэн амжилтын эзэн боллоо.

    Б.Намуун нь 2014 онд БНСУлсын КОРЭ ОПЭН олон улсын нээлттэй тэмцээнээс Алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээний xүрэл медаль шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарч байсан юм. Ийнxүү медалийн тоогоо Дэлxийн аваргын xүрэл медалиар нэмсэн Б.Намуундаа спортын өндөр амжилт xүсч Олимп Тив Дэлxийн аварга тамирчин болоорой гэж xүсэн ерөөе.

Монголын Олимпийн Таеквондогийн холбоо.

Ирээдүйн Олимпийн аваргадаа цаашдын тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье!

Намуун нь мөн Монголын хүүхдийн спортын V их наадамд оролцож байгаа бөгөөд түүнийг профайлыг та бүхэн дараах линкээр орж үзээрэй: http://galkhuu2015.mn/athlete/98/show

https://www.facebook.com/nana.bold

Хавсралт зургууд

Мэдээтэй холбоотой сэдвүүд: таеквондо олимпын таеквондо

Нийтлэгдсэн: 2015-08-25