Мэдээлэл үзэх

АЭРОБИК-Сонгох төрөл ХӨВСГӨЛ Мөрөн VI.19-20

images

Аэробик гимнастикийн төрөл нь Хүүхдийн Спортын V Их Наадмын сонгох төрлөөр оролцож байгаа бөгөөд Урьдчилсан шатны тэмцээнийг Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо 2015 оны 06 дугаар сарын 19/20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн ЗДТГазар, ИТХурал, МГХолбоо, МГХ-ны Хөвсгөл аймаг дахь Гимнастикийн салбар холбоо, Аэробик гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулж 6-8, 9-11, 12-14, 15-17 насны ангилалд Хөвсгөл аймаг, Хэнтий аймаг, Орхон аймаг, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын нийт 19 байгууллагын 264 өсвөрийн тамирчид, 18 шүүгч, 28 дасгалжуулагч, 11 ивээн тэгтэгч, хамтран ажилласан байгууллага, сайн санаат хувь хүмүүс хамтран зохион байгуулсан сайхан тэмцээн боллоо.

Энэхүү тэмцээнд оролцсон байгууллагууд эзэлсэн байр, оноогоороо Хүүхдийн Спортын V Их Наадмын сонгох төрлийн оноогоо авна.

Мөн энэ тэмцээнээс шалгарсан баг тамирчдын 2015 оны 10 дугаар сарын 27/31-ний хооронд БНСУ-д зохиогдох KOREA OPEN-2015 тэмцээнд, 2015 оны 12 дугаар сарын 09/15-ны хооронд Вьетнам улсын ХоШиМин хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, 2015 оны 12 дугаар сарын 18/22-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдах Эрхүү хотын Амбан Захирагчийн нэрэмжит тэмцээнүүдэд оролцуулхаар сонгон шалгарууллаа.

Тэмцээнд оролцсон бүх шүүгч, тамирчид, багш дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсэн ерөөж, Тэмцээнийг Хөвсгөл нутагтаа амжилттай зохион байгуулсан Хөвсгөл аймгийн ЗДТГ, ИТХурал, Хөвсгөл аймаг дахь МГХолбооны Салбар холбооны хамт олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!!!

МГХолбоо (1-р хэсэг 20 ширхэг зураг)  

Хавсралт зургууд