Мэдээлэл үзэх

Өнөөдрийн ялагдал ирээдүйн ялалтын эх

images

Монгол улсын өсвөрийн шигшээ баг “Торгоны зам” Олон улсын тэмцээний 2 дахь тоглолтоо Узбекстаны шигшээ багийн эсрэг хийлээ.

Хоёр баг тэмцээний эхний тоглолтдоо ялагдал амсаад байсан юм. Тэмцээний эхний тоглолтод БНХАУ-ын багийн эсрэг тоглолтод манай шигшээ багийн хамгаалалт маш олон алдаа гаргаж байсан бол харамсалтай нь энэ удаад ч хамгаалалтын олон алдаа Узбекстаны шигшээ багт давуу байдал олголоо.

Тоглолтын эхний довтолгоо гоол болж улмаар тоглолт өрсөлдөгч багийн давамгайлал дор үргэлжилсээр, тоглолт 12:0 гэсэн үр дүнгээр өндөрлөлөө. Манай өсвөрийн хөлбөмбөгчид тэмцээний сүүлийн тоглолтоо маргааш (8-р сарын 14) Киргизстаны багийн эсрэг хийнэ.

Киргизстаны шигшээ баг тэмцээний 2 дахь тоглолтдоо талбайн эзэн БНХАУ-ын багт 4:0-ийн харьцаатай ялагдсан байна. Өрсөлдөгч багуудаас насаар дүү Монголын тамирчдад энэ удаагийн тэмцээн томоос том туршлага болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдрийн ялагдал ирээдүйн ялалтын эхлэл байх болтугай.

Мэдээтэй холбоотой сэдвүүд: хөлбөмбөг спортын тэмцээн

Нийтлэгдсэн: 2015-08-14