Мэдээлэл үзэх

Өсвөрийн хөлбөмбөгчид өнөөдөр ирнэ

images

Өмнөд Солонгосын Ансон хотноо өнгөрсөн долоо хоногт гурав дахь удаагийн Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн фестиваль болсон билээ.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн тэмцээнд маш олон орон оролцож, өрсөлдөөнийг улам чанартай болгожээ. Харин манай улсын хувьд хоёр дахь удаагаа тус тэмцээнд оролцохдоо дөрвөн багаа илгээсэн. Дэлгэрүүлбэл, Сүхбаатар аймгийн баг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг. Мөн “Хүчит-Чулуут ДМЮ” болон “Хараацай” клубийн тамирчид эх орноо төлөөлж оролцсон юм.

Тамирчдын ур чадварын тухайд ирээдүй болсон тамирчдад дутах зүйл огт байгаагүй гэдгийг дасгалжуулагч нар онцоллоо.

Тэмцээний эхний өдрөөс эхлэн нэг ч ялагдал хүлээгээгүй байсан Чингэлтэй дүүргийн баг сүүлийн тоглолтоо Пакистаны шигшээ багийн эсрэг тоглож 2:0-ээр хожигдож, гуравдугаарт байрт шалгарсан байна.

Хөлбөмбөгийн фестивальд оролцсон баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

Мэдээтэй холбоотой сэдвүүд: хөлбөмбөг

Нийтлэгдсэн: 2015-08-14