Мэдээлэл үзэх

Байт харвааны тэмцээн өндөрлөлөө.

images

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Байт харвааны тэмцээн 2015 оны 09 сарын 14-16-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3 өдрийн турш амжилттай явагдаж дууслаа.Тэмцээн хувийн шигшээ харваа болон холимог багийн гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдаж, медалийн эзэд тодорлоо.

Хувийн шигшээ харваа хөвгүүдээс :

I байр: Д.Дашнамжил /Орхон аймаг/

II байр: Г.Хаш-Эрдэнэ /БЗД/

III байр: Б.Бат-Амгалан /СБД/

Хувийн шигшээ харваа охидоос:

I байр: Г.Уянга /Орхон аймаг/

II байр: Б.Эрдэнэдарь /Өмнөговь аймаг/

III байр: Э.Одонгуа /Төв аймаг/

Холимог багийн харваанд:

I байр: Г.Уянга, Д.Дашнамжил /Орхон аймаг/

II байр: П.Мишээлт, Г.Хаш-Эрдэнэ /БЗД/

III байр: Б.Намуун, Б.Бат-Амгалан /СБД/ тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний үеэр өсөх ирээдүйтэй тамирчдад МУБИС-ийн сургалтын албанаас санаачлан Урлаг биеийн тамирын сургуульд суралцах “Эрхийн бичгийг” дараах тамирчдад  Багш,  Доктор, ОУХМ С.Туул гардуулан өглөө. Өмнөговь аймгийн Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч Спортын дэд мастер Э.Бодь-Эрдэнэ, Орхон аймгийн биеийн тамирын сургалттай спортын дунд сургуулийн 12-р ангийн сурагч Спортын мастер Д.Дашнамжил, БЗД-н ирээдүй цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Хаш-Эрдэнэ нар суралцах "Эрхийн бичиг"-ийг гардан авлаа. 

Хавсралт зургууд

Мэдээтэй холбоотой сэдвүүд: Байт харваа

Нийтлэгдсэн: 2015-09-18