Мэдээлэл үзэх

Залуучуудын олимпийн аварга Г.Эрдэнэболд

images

Монголын хүүхдийн спортын V их наадмын элчээр ажиллах Г.Эрдэнэболдын Олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан баярт мөчийг эргэн дурсая.

 

Монголын гимнастикийн 17 настай тамирчин, Ганбатын Эрдэнэболд Залуучуудын Зуны Олимпийн Анхдугаар Наадамд гимнастикийн спортын харайлтын төрлөөр түрүүлж, Олимпийн аварга цолыг эх орондоо авчирлаа.

 

Хоёр харайлтын нийлбэрээр Эрдэнэболд 15,662 оноо авснаар түрүүлж, Турк, Испанийн тамирчид мөнгө, хүрэл хүртэн, Тайланд, Бразил, Орос, Украйн (Олимпийн аварга), Мексикийн тамирчдыг ардаа орхин, монгол хүн гимнастикийн төрлөөр дэлхий, олимпод ноёлж болохыг яруу тодоор харуулж, эх орныхоо нэрийг Олимпийн тавцанд өндөрт өргөлөө.

Мэдээтэй холбоотой сэдвүүд: олимп залуучуудын олимп спортын гимнастик элч төлөөлөгч

Нийтлэгдсэн: 2015-08-14