Мэдээлэл үзэх

Волейболын тэмцээний медалийн эзэд тодорлоо.

images

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээний медалийн эзэд тодорлоо. Тэмцээний хаалтын ажиллагаанд ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ЗБХ-ны дэд дарга Х.Бакытжан, ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг,  ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн О.Гэрэл Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, ЗБХ-ны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсүрэн, МВХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганзориг, Я.Самбууням МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар оролцлоо. Хөвгүүдийн аваргын алтан медалийг Спортын мастер Ж.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай Спортын мастер О.Наранбаатар туслах дасгалжуулагчтай Г.Өсөхбаяр ахлагчтай Сэлэнгэ аймаг, Мөнгөн медалийг Х.Рэнцэндорж ахлах дасгалжуулагчтай Т.Доржнамжаа ахлагчтай Өмнөговь аймаг, Хүрэл медалийг ОУХМ Д.Солонго ахлах дасгалжуулагчтай ОУХМ Б.Баатархүрээ, Спортын мастер А.Даваажаргал тулсах дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг. Охидын аваргын алтан медалийн Спортын дэд мастер Д.Өлзийхутаг ахлах дасгалжуулагчтай, Г.Ганболд туслах дасгалжуулагчтай Ч.Ганчимэг ахлагчтай Баянзүрх дүүргийн баг,  Мөнгөн медалийг МУГД Л.Цэдэнсодном ахлах дасгаджуулагчтай Б.Баярмаа туслах дасгалжуулагчтай С.Будсүрэн ахлагчтай Говьсүмбэр аймаг, Хүрэл медалийг Д.Отгонболд ахлах дасгалжуулагчтай Д.Амарсайхан туслах дасгалжуулагтай Г.Саранчимэг ахлагчтай Баянхонгор аймгийн охидын баг тус тус хүртлээ. 

Мэдээтэй холбоотой сэдвүүд: волейбол

Нийтлэгдсэн: 2015-09-14