Мэдээлэл үзэх

Волейболын тэмцээний хөвгүүдийн хүрэл медалийн эзэд тодорлоо

images

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээний хүрэл медалийн төлөө Хан-Уул дүүрэг vs Сүхбаатар аймгийн хөвгүүдийн багууд тогллоо. Тоглолт маш өрсөлдөөнтэй, тамирчдын ур чадвар шаардсан 4 ээлжийн тоглолт гарч Сүхбаатар аймгийн хөвгүүд  эхний ээлжийн тоглолтыг 25:15 хожиж, Хан-Уул дүүргийн хөвгүүд хоёр, гурав, дөрөв дэх ээлжийн тоглолтыг 25:22 25:21 25:19 харьцаагаар  Хан-Уул дүүргийн хөвгүүдийн баг хожин хүрэл медалийн эзэд боллоо. Одоо охидын алтан медалийн төлөө Баянзүрх дүүрэг  vs Говьсүмбэр аймгийн багууд тоглож байна.

Мэдээтэй холбоотой сэдвүүд: волейбол

Нийтлэгдсэн: 2015-09-14