Мэдээлэл үзэх

Волейболын тэмцээний охидын хүрэл медалийн эзэд тодорлоо.

images

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээний хүрэл медалийн төлөө Баянхонгор аймаг vs Сонгино хайрхан дүүргийн охидын багууд тогллоо. Тоглолт маш өрсөлдөөнтэй, тамирчдын ур чадвар шаардсан 4 ээлжийн тоглолт гарч Баянхонгор аймгийн охид эхний хоёр ээлжийн тоглолтыг 25:16 25:15 хожиж, Сонгино хайрхан дүүргийн охид гурав дахь ээлжийн тоглолтыг 25:20 харьцаагаар хожсон бол дөрөв дэх ээлжийн тоглолтыг 25:21 харьцаагаар Баянхонгор аймгийн охидын баг хожин хүрэл медалийн эзэд боллоо. Одоо хөвгүүдийн хүрэл медалийн төлөө Хан-Уул vs Сүхбаатар аймгийн багууд тоглож байна.

Мэдээтэй холбоотой сэдвүүд: волейбол

Нийтлэгдсэн: 2015-09-14