Мэдээлэл үзэх

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээний хагас шигшээ тоглолтын дүн гарлаа.

images

Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээний дөрөв дэх өдрийн эхний тоглолт Баянзүрх 21-р сургууль vs Сонгино хайрхан Хилчин багуудын хооронд явагдаж 3:1 харьцаагаар Баянзүрх 21-р сургууль, Говьсүмбэр аймаг Петеровис vs Баянхонгор аймгийн багууд тоглож 3:0 харьцаатай Говьсүмбэр аймаг тус тус хожлоо. Баянзүрх 21-р сургууль, Говьсүмбэр Петеровис багууд алтан медалийн төлөө, маргаашийн гурав дахь тоглолтонд тоглох бол Сонгино хайрхан Хилчин vs Баянхонгор аймгийн охидын баг 9-р сарын 14-ний 09 цагаас Хүрэл медалийн төлөө тоглоно. Хан-Уул Мегастарс vs Өмнөговь аймгийн багуудын хооронд явагдаж 2:3 харьцаагаар Өмнөговь аймаг, Сэлэнгэ аймаг vs Сүхбаатар аймгийн багууд тоглож 3:1 харьцаатай Сэлэнгэ аймаг тус тус хожлоо. Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймгийн багууд алтан медалийн төлөө, маргаашийн дөрөв дэх тоглолтонд тоглох бол Хан-Уул Мегастарс vs Сүхбаатар аймгийн хөвгүүдийн баг 9-р сарын 14-ний гурав дахь тоглолт Хүрэл медалийн төлөө тоглоно. 

Хавсралт файл

Мэдээтэй холбоотой сэдвүүд: волейбол

Нийтлэгдсэн: 2015-09-13